Миний бодлоор жинхэнэ хип хоп урлагыг авч явдаг хүмүүс бол DJ нар мөнөөс мөн бөлгөө.

Сүүлийн

TrAnCe хөгжимийн үүсэл

Транс хөгжим бол 1990 -ээд онд бий болсон электрон хөгжмийн урсгал юм. Электрон хөгжим нь хамгийн тодорхойгүй хөгжмийн урсгал байж магадгүй хэдий ч үүнийг уянгалаг, их бага хэмжээгээр чөлөөт хэмнэлийг агуулсан, Techno House хоёрын хослолоос үүдэлтэй гэж үздэг. Энэ төрлийн хөгжим нь шөнийн клуб, үдэшлэг зэрэгт ихэвчлэн хэрэглэгддэг учраас орчин үеийн бүжгийн хөгжимд томоохон байр суурь эзэлдэг. Зарим нэг хөгжим сонирхогчид транс хөгжимийг өөрийгөө илэрхийлэх арга ч гэж тайлбарладаг.
-Транс хөгжимийн өмнөх үе
Транс хөгжим өнөөдрийг хүртэл дэлхийд эртний бөмбөрийн хэмнэл, дууны хэв маягийг агуулсан өвөрмөц шийдэлтэйгээр оршдог учраас үүний үүслийг хүн төрөлхтөний соёл иргэншлийн бүжгийн хөгжилтэй хобоотой гэж үздэг. Орчин үеийн олон транс бүжигчид тэдгээр уг гарлыг судлан эртний болон өнөөгийн бүжгийг хослуулан бүжиглэх болжээ.

-Трансийн өмнөх хөгжим
1980аад оны сүүлээр энэ төрлийн уран бүтээлчдийн судалгааны үр дүнд орчин үеийн транс хөгжмийн элементүүд бүрэлджээ. Тэдгээрээс Psychic телевизээс 1989 онд гаргасан “Towards The Infinite Beat” цомог анхны транс цомог байсан бөгөөд нэг өнгийн богино боловч давталттай дуу авиа бүхий хэмнэлтэй хөгжмөөс бүрдэж байлаа. Гэхдээ иймэрхүү цомог нь зөвхөн транс хөгжимийн туршилт төдий байв. Транс чиглэлийн уран бүтээлчид уг салбарийг бие даасан урлагийн төрөл болгон хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

1988 онд “What time is love” гэдэг алдартай дууг The KLF транс хувилбараар гаргаж байжээ.

-Транс урсгал болж эхэлсэн нь
1990 ээд оны эхээр Германы клубүүдэд транс нь технологийн үндсэн дээр хөгжиж эхэлсэн. Platipus, Horthouse, MFS, NOOM зэрэг нэрийн доор транс өөрийн төрхийг гаргаж эхлэв. Тэр үеийн европын клубүүдэд уянгалаг боловч өвөрмөц өнгө аяс хэмнэлтэй транс хаус стилийн хөгжим зонхилж байлаа. Уг үеийн транс хөгжим урьдны progressive Dream Hard зэрэг хугацааны хувьд урт трансаас Melodic Hyptonic давтамж бүхий хэмнэлтэй, мөн тохиромжтой хугацаатай трансад шилжсэн байна.

90ээд онд Энэтхэг Гаод хөгжмийн хувьсал болж байлаа. Гаогийн транс хөгжмийн хөгжилд тухан үеийн Cabaret, Voltaire, Front 242 зэрэг электрон хөгжмийн хамтлагууд нөлөөлсөн. Гаогийн транс хөгжим дуугүй, гитаргүй харин аяз хэмнэл зэргээс бүрдэж байлаа.

-Орчин үеийн транс хөгжим
90ээд оны дунд үеэс электро хөгжмийн манлайлагч нь транс болж байлаа. Элементүүд нь өндөр нам дуу, урт богино давталттайгаар улам тархаж байв. Транс нь техног бодвол илүү уянгалаг, хаусаас арай зөөлөн, бөмбөр, басс-н хэмнэл ихтэй байдлаар олонд хүрч байв. Paul Van Dyk, Ferry corsten, Armin Van Buuren зэрэг уран бүтээлчид транс хөгжмийн илүү шийдэмгий “epic”урсгалийг нэвтрүүлсэн. Харин Paul Oakenfold, Tiesto, Jean зэрэг dj нар клубүүдэд хөгжмийн холимог шийдлийг нэвтрүүлж байжээ.

-Хөгжим судлал ба стилл
Транс бол 16/32-р нотын давталтаар бөмбөрийн хэмнэлийг илэрхийлсэн хөгжмийн урсгал юм. Хэмнэл нь ерөнхийдөө минутанд130-150 орчим цохилттой байна. 32-р ноттой басс хэсэг нь тэр чигээрээ үндсэн минорийг бага хэмжээгээр агуулсан, chord нь 2-4 хооронд оршино. Нэмэлт хэмнэл нь 16,8, 32зэрэг хэмжээстэй байдаг.9 дэх хэмжээс бүрд басс chord өөрчлөгдөнө. Трансийг компюторийн аргаар цахилгаан бөмбөр MIDI холболттой software-р хийж болдог. Дундаж транс дуу нь 8 polypyone-той байдаг. Хамгийн ихдээ 16 байдаг.

Ангилал:

-Acid транс
Ronald-н TB 303 басс машинийг гол хэмнэлээ болгосон уг стилл 90ээд оны эхээр бий болсон.

-Сонгодог транс
Техног бодвол араый бага үелзлэлтэй, илүү аялгуулаг хэлбэрээр 90ээд оны эхээр бий болсон.

-Гао транс
Гао транс нь нэгдмэл аялгуутай, Энэтхэгт 90ээд оны эхээр үүссэн. Араб хэмжээсийг гол төлөв ашигладаг.

-Psychedelic транс
Гао транстай адил хоёрдмол , аялгуулаг хэлбэртэй.

-Хүнд транс
Ерөнхийдөө харанхуй хэлбэрийн, трансийн хүнд хэсэг.

-Anthem транс
90ээд оны сүүл үеийн дэвшилтэт трансаас гарч ирсэн хэлбэр.

-Vocal транс
Трансийн бусад төрлүүдээс үгтэй байдгаараа ялгаатай. Ихэвчлэн эмэгтэй дуучдын дууг эсвэл аль нэг дууны хурдасгасан хэлбэрийг ашигладаг. Гэхдээ Vocal транс поп, eurodance-н хооронд зөрчил гардаг.

-Евро транс
Энэ нь техно болон eurodance-н цогц хослол болсон транс хэлбэр юм. Хүнд төрлийн басс бөмбөрийн хэмнэлийн элементийг агуулдаг. Сонсгол нь техно шиг, утсан хөгжмийн хэмнэлийн нөлөөллийг мөн агуулсан байдаг.

Трансийн сонгодог бүтээл ээс

- Age of love -н “Age of love” (1990)
– Dance 2 Trance-н “We came in peace” (1991)
– Cosmiv Baby-н ”Sweet dream for Kee” (1992)
– Jam and Spoon-н ”Stella” (1992)
– Underworld -н ”Cowgirl” (1993)
– Eat static-н ”Abduction” (1993)
– Humate -н ”Love stimulation” (1993)
– Paul Van Dyc-н ”For an angel” (1994)
– Hallucinogen-н ”Twisted” (1995)
– BT-н ”Flaming june”(1996)
– Agnelli, Nelson-н ”El nino (Matt Darey Remix)” (1998)
– Art of trance-н ”Madagascar” (1999)

Trance гэж юу вэ? (copy by www.deejaysanddancers.wordpress.com)

1990-ээд он гэхэд Германы клубүүдэд технологийн үндсэн дээр транс хөгжиж эхэлсэн. Platipus, Horthouse, MFS, NOOM зэрэг нэрийн доор транс өөрийн төрхийг гаргаж ирэв. Тэр үеийн европын клубүүдэд уянгалаг боловч өвөрмөц өнгө аяс, хэмнэлтэй транс, хаус стилийн хөгжим зонхилж байлаа. Тухайн үеийн транс хөгжим урдны progressiүe, Dream hard зэрэг хугацааны хувьд урт трансаас аялгуулаг, Hyptonic давтамж бүхий хэмнэлтэй, мөн тохиромжтой хугацаатай трансд шилжжээ. Мөн 90-ээд онд Энэтхэгт Гоа хөгжмийн хувьсал болж байлаа.
Гоа транс хөгжмийн хөгжилд тухайн үед Cabaret, Үoltaire, Front 242 зэрэг электрон хөгжмийн хамтлагууд нөлөөлж байв. Гоа транс нь дуугуй байдгаараа онцлогтой бөгөөд Монголд анх Гоа транс партиг Асуулт самбар хэмээх интернэт форумын хөгжим сонирхогч залуус 2006 онд зохион байгуулж, хүмүүст хүчтэй танилцуулж байсан билээ. 90- ээд оны дундуур хүн төрөлхтөний хэрэглээний бүх зүйлс хувиран өөрчлөгдөж байлаа. Хүний нүдэнд үл үзэгдэх техник технологийн өндөр хурдацтай хөгжил амьдралын хэв маягийг улам сонирхолтой болгосон юм. Нэг л мэдэхэд завгүй гүйж байх, өчигдөр мода болж байсан зүйлс өнөөдөр хуучирч байсан цагт хөгжим ч бас адил хувьсаж байв. Тэгэхдээ хөгжмийн хөгжил ямагт манлайд нь явж бусдыг байлдан дагуулж, чиглүүлэгч нь болдог билээ. Энэ үед электрон хөгжмийн манлайлагч нь транс болж байв. Элемэнтүүдийн хувьд өндөр нам дуу, урт богино давталттайгаар улам тархаж байлаа.
Транс нь техног бодвол илүү уянгалаг, хаусаас арай зөөлөн, бөмбөр, бассын хэмнэл ихтэй байдлаар хүмүүст хүрч байв. Paul Үan Dyk, Ferry Сorsten, Armin Үan Buuren нар трансын илүү шийдэмгий “epic” урсгалыг хүмүүст нэвтрүүлж, мэдрүүлж, амьсгалуулж байлаа. Харин Paul Oakenfold, Tiesto, Jean зэрэг DJ нар клубүүдэд холимог шийдлийг нэвтрүүлсээр өнөөгийн бидний мэддэг транс хөгжим хөгжлийнхөө эрчийг 90 оны дундуур авсан нь яг л нэг Транс дууны дундуурх оргил хэсэг шиг билээ. Транс бол 16/32-р нотын давталттайгаар бөмбөрийн хэмнэлийг илэрхийлдэг хөгжим. Нэг минутад 130-150 орчим цохилт бүхий хэмнэлтэй байдаг. 32-р ноттой басс хэсэг нь тэр чигээрээ үндсэн минорыг бага хэмжээгээр агуулсан, корд нь 2-4-ийн хооронд оршдог. Нэмэлт хэмнэл нь 16, 8, 32 зэрэг хэмжээстэй байдаг. Ес дэх хэмжээс бүрт корд нь өөрчлөгддөг байна. Ганцхан компьютер байхад л та ч гэсэн өөрийн гэсэн транс ая, аялгууг бий болгож болох бөгөөд транс микс хийгч софтвайрууд маш олон төрөл байдаг. Тэднээс Fruity Looks софт маш хялбархан, илүү ойлгомжтой. Мөн та дээрх нотуудын давталттайгаар утсан дээрээ ямар нэг электро аялгуу зохиож болно шүү дээ. Ангилал: Acid транс Ronald ТВ 303 басс машиныг гол хэмнэлээ болгосон уг стилл 90-ээд оны эхээр бий болсон. Сонгодог транс Техног бодвол арай бага үелзлэлтэй, илүү аялгуулаг хэлбэрээр мөн л 90-ээд оны эхээр бий болсон. Гоа транс Гоа транс нь нэгдмэл аялгуутай, Энэтхэгт 90-ээд оны үед үүссэн бөгөөд Араб хэмжээсийг гол төлөв ашигладаг.
Psychedelic транс Гоа транстай адил хоёрдмол, аялгуулаг хэлбэртэй. Хүнд транс Ерөнхийдөө харанхуй хэлбэрийн нүсэр, нүргэлсэн басс хэмнэлээр хүнд трансыг тоглодог. Anthem транс 90-ээд оны сүүл үеийн дэвшилтэт трансаас гарч ирсэн. Үocal транс Трансын бусад төрлүүдээс үгтэй байдгаараа ялгаатай. Ихэвчлэн эмэгтэй дуучдын дуу эсвэл дууны түргэсгэсэн хэлбэрийг ашигладаг. Гэвч Үocal транс нь поп, евродэнсийн хооронд зөрчил гаргадаг. Евро транс Энэ нь техно болон евродансийн цогц хослол болсон транс хэлбэр юм.Хүнд төрлийн басс бөмбөрийн хэмнэлийн элемэнтийг агуулдаг. Утсан хөгжмийн хэмнэлийн нөлөөллийг мөн агуулсан байдаг. Залуу нас, эрх чөлөө, хайр дурлал гээд амьдралын чимэг болсон зүйлсийг өнөөдөр хөнгөн Dream Trance-аар бүрэн дүүрэн илэрхийлдэг болжээ. Гэсэн хэдий ч Транс хөгжмийг мансуурагчдын хөгжим, хүмүүсийг мансууруулагч хөгжим ч гэж нэрийддэг. Учир нь барууны орнуудад болдог олонх транс партинууд ямар нэгэн хар тамхи, мансууруулах бэлдмэлгүйгээр болно гэж үгүй. Хөгжмийн өвөрмөц сонин давтамж, гэрлийн эффектүүдийн хугарал, өнгө өнгийн утаа зэрэг нь нэгэн цогц болж хүний оюун санааг бүрэн эзэмдсэнээр мэдрэмждээ хөтлөгдсөн хүмүүс сансарт нисэх мэт сэтгэгдлийг авдаг. Голланд болон Британийн шөнийн клубүүдэд мансууруулах бодис зайлшгүй дагалдаж байдгийн цаад учир нь транс хөгжимтэй зарим талаараа холбоотой. Түүний хачин, тайлбарлашгүй хөгжим, дуу авианууд нь ямар нэгэн мансууруулагч бэлдмэлтэй хоршихоороо нэг нэгээрээ бие биенээсээ ялгарч дуулддаг. Энэ нь мансуурсан хүний ухаан санааг хөгжим хөтөлж, түүний мэдрэмж аль зүгт тэмүүлнэ тэр замыг нь гэрэлтүүлэн заадаг гэж үздэг байна. Техник технологийн асар хурдацтай хөгжил хамгийн түрүүнд хүрдэг урлагийн салбар бол электро хөгжим юм. Өнөөдөр 2008 онд хит болж буй транс, хаус урсгал чиглэлийн хөгжмийг ямар ч DJ таван жилийн өмнө төсөөлж байгаагүй биз. Учир нь 1999 оны үеэр эрчээ авч байсан электро хөгжим нь диско хэмнэлтэй байлаа. 2003 оны үеэр дэлхийн олон зуун сая залуусын сонирхлыг татаж байсан транс дуунуудыг өнөөдөр сонсоход транс, хаус хөгжмийн дөнгөж хүчээ авч байсан нь мэдрэгддэг. Тиймээс ирээдүйд маш цөөхөн жилийн давтамжтайгаар электро хөгжим улам л тааварлашгүйгээр хөгжих биз ээ.
Мөн транс нь хөгжмийн урсгал дундаа хамгийн даяаршингуй чиглэл болсоор байна. Жилийн эцэст гардаг хит дуунууд, шилдэг клипүүдийн миксүүд транс хөгжим дээр суурилж, хип хоп, рок альтернатив, кантри, чилл аут урсгалууд ч хүссэн хүсээгүй транс хөгжмийн элемэнтүүдийг ихээр ашиглах болсон нь хөгжим судлаачдыг “XXI зуун бол Трансын эрин үе байх болно” гэж хэлэхэд хүргэсэн биз ээ. Транс фестивалиуд Голландыг дэлхийн транс хөгжмийн төв цэг гэж хэлж болно. Амстердам болон бусад хотуудад дэлхийн хамгийн алдартай DJ нарын парти болохоос гадна хүмүүсийн хамгийн их хүсэн хүлээдэг White sensation транс фестиваль болдог бөгөөд 80.000 мянга орчим хүмүүс цав цагаан хувцастайгаар нэгэн DJ-ийн тоглох хөгжимд удирдагддаг байна. Архемд Tiesto тоглолтоо тавьж, Роттердамд Armin van Buuren олныг хамруулсан бикини партигаа зохиодог. Голландад зохиогддог транс электро наадмуудад хамгийн багадаа 20.000 орчим хүн цуглардаг бөгөөд жинхэнэ транс хөгжмийн соёл, биеэ хөгжимдөө зохицуулан хүртэх чадвар тэнд төгс утгаараа хөгжсөн гэж үздэг.
Их Британnд ч мөн олон транс наадам, парти, фестивалиуд болдогоос хамгийн алдартай нь Angel Music Group-ээс зохион байгуулдаг Global Gathering парти юм. Уг наадам нь баасан гарагийн үдээс хойш эхлээд ням гарагийн өглөө хүртэл үргэлжилдэг бөгөөд Global Gathering 2007-д 45.000 хүн цугларчээ. Уг нон-стод партид Их Британийн хамгийн шилдэг DJ нар оролцдог. Их Британид болдог өөр наадмуудаас онцолбол хойд Ирландад зохиогддог PlanetLove юм. Уг наадам нь 1990-ээд оноос хойш зохиогдож байгаа бөгөөд анхлан Ирландын алдарт DJ Kelly’s Complex зохион байгуулдаг байжээ. Өнгөрсөн оны PlanetLove-д Armin van Buuren, Paul van Dyk, Tiesto нар өөрсдийн уран бүтээлээ вискины эх оронд түгээсэн байна. Дэлхийн бусад орнуудад болдог транс фестивалиудыг хөгжим судлалд европын бус фестивалиуд хэмээн нэг бүлэгт авч үздэг. Тэднээс дурдвал, Лос-Анжелост Monster massive-15.000 мянган хүн цуглардаг, Майамид Ultra Music Festival хэмээх 80.000 хүн цуглардаг парти болдог бөгөөд Америкийн хамгийн алдартай фестиваль юм. Уг наадам нь гэрлийн болон лазерийн эффект ашигладгаараа онцгой. Австралийн Ultraworld and Universe хэмээх фестиваль нь хүнд транс хөгжмийн наадам бөгөөд хөгжмийн төрлөөсөө шалтгаалан 12 цагийн турш үргэлжилдэг байна. Канадад болдог World Electronic Music Festival нь сүүлийн 13 жилийн турш тасралтгүй зохиогдож байгаа. Энэхүү дэлхийн электро хөгжмийн наадам нь хамгийн удаан хугацаанд буюу 3 хоног үргэлжилдэг. Дэлхийн аль ч оронд транс тоглолт тавихын тулд заавал зөвшөөрөл авдаг байна. Учир нь эдгээр партиг хар тамхи, мансууруулах бодисын худалдаа, биеэ үнэлэлт дагалдаж байдаг. Франц, Герман, Голландын шөнийн клубуудэд ийм жишиг тогтсон нь хөгжимд ууссан залуусыг даган дэлхийд түгсэнээс тэр юм. Гэвч энэ нь транс хөгжмийг мансууруулах бодисгүйгээр төсөөлшгүй гэсэн үг биш билээ.

it’s me 3 years ago…

zugeer l heden zurag tawidiimuu gj bodlooo motocycletain bi

Япон дахь газар хєдлєлт болон цунамийн уршиг(2012 coming soon)

Дэлхий дахины анхаарал єнєєдєр арлын Япон оронд тєвлєрєєд байна. Дэлхийн олон арван улс орны зvгээс Япон улсад эмгэнэл илэрхийлж, тус улсад тусламжаа илгээсэн орны тоо аль хэдийнээ 49-д хvрээд байна. Эрдэнэт хvний амь нас, эдийн засгийн асар их хохирол дагуулсан байгалийн гамшигт аймшигтайгаар єртсєн Япон орны сэтгэл євтгєм дvр зургийг харуулсан фото нийтлэлийг vзэгч та бvхэнд дэлгэхийн хамт эрvvл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд ноцтой хохирол амсаад байгаа тус улсын ард иргэдэд гvн эмгэнэл илэрхийлье.

Газар хєдлєлтийн хамгийн хvчтэй балл буюу 12 баллын (8.9 магнитуд) хvчтэй газар хєдлєлт Номхон далайн ёроолд 10 км-ын гvнд, Японы Хоншу арлын зvvн хойд эргээс холгvй энэ сарын 11-ний єдєр болсон нь Япон улсад маш аюултай гамшгийг авчирсан юм. Урьд нь тус улсад 1923 онд 8 магнитудын хvчтэй газар хєдлєлт болж, 140,000 хvний амь насыг авч одсон гашуун тvvхтэй ажээ.Энэхvv хvчтэй газар хєдлєлтєєс vvдэн 10 хvртэл метрийн єндєртэй цунами vvссэн нь хамгийн их гарз хохирлыг авчирчээ. Японы Сэндай хот цунамийн хамгийн хvчтэй цохилтонд єртєж, далайн хvчит давалгаа энэ хотын хvн оршин суудаг бvх хэсэг, олон улсын нисэх онгоцны буудал зэргийг бvхэлд нь усанд автуулсан юм. Фукушима мужийн эрэг хавийн 5 км газар нутаг бvхэлдээ усанд автжээ. Газар хєдлєлтийн нєлєє нийслэл Токио хотыг ч бас тойроогvй юм.

PounD ft PanZ & TB-saihan

ene clip duu 2 ug ni deer l garsiin gehdee yahuuu tawichlaa.ClicK ClicK BOOM G-SerViCE gudamj uragshaa!!!

Follow

Get every new post delivered to your Inbox.