Миний бодлоор жинхэнэ хип хоп урлагыг авч явдаг хүмүүс бол DJ нар мөнөөс мөн бөлгөө.

Зөвхөн пүүз сонирхогчидод: пүүзний тухай үнэн мэдээлэл.

Пүүзний тухай буруу, ташаа ойлголтууд.

1. Пүүз ориг, хагас ориг, хулхи гэсэн 3 ялгаатай.

Үнэн хэрэгтэй бол: Хагас ориг, жоохон дууриамал гэдэг бол хулхи пүүз зарж байгаа хүмүүсийн бараагаа сурталчилах гэсэн ташаа мэдээлэл. Хуурам ч доллар гэж байдаг ч хагас хуурамч доллар гэж байдаггүйтэй адил.

2. АНУ руу захивал хүссэн пүүз болгон олдож болно.

Үнэн хэрэгтэй бол: Ямар ч загварын пүүз зах зээлд гарсан тэр улиралдаа бараг зарагдаад дуусдаг бөгөөд барагтай бол дахиж үйлдвэрлэгддгүй. Орос ах нарын нэг загварын барааг хорь гучин жил ч хамаагүй ямар ч өөрчлөлтгүй үйлдвэрлэг гэдэгтэй адил ойлголтыг халах хэрэгтэй байна.

3. Зарим Jordan, Nike пүүз дороо миардаг эсвэл ул нь дороо хагардаг. Жишээ нь Гарнэт 4-ийн ул 2 сар болоод хагардаг.

Үнэн хэрэгтэй бол: Nike компани чанаргүй бараа гаргасан биш гол асуудал нь муу хийгдсэн хуурамч пүүз худалдан авсан хүмүүс энд хохирогч болсон байна. Манайх жинхэнэ баталгаатай Гарнэт 4 оруулж эхэлсэн.

4. АНУ-аас ирсэн л бол ориг.

Үнэн хэрэгтэй бол: АНУ дэлхийн хамгийн том, худалдан авах чадвар сайтай зах зээл учир хуурамч бараа, пүүз хийж байгаа нь ч бас тийшээ тэмүүлэх нь ойлгомжтой. Тэд АНУ руу контэйнэр, контэйнероор нь оруулж ирнэ. Энэ их хуурамч бараа зар болон дуудлага худалдааны вэб сайт, задгай зах (flea market) болон зарим жижиг дэлгүүр, лангуу дээр борлуулагддаг. АНУ-аас пүүз оруулж ирж байгаа зарим хүмүүс баталгаагүй газраас ч хамаагүй пүүз оруулж ирж байгаа нь харамсалтай, хэрэв АНУ-аас оруулж ирдэг нь үнэн бол шүү дээ.

Хаяг: Бяцхан Америк.
Арт худалдааны төв, 09-р лангуу. Утас: 99172164
Сүхбаатарын талбайн замын урд талд дээрээ том ТВ-тэй байр.

One response

  1. chin3o

    http://www.yota.ru/snowpost/?lang=en&id=0hXxrRoBpr

    Арван хоёрдугаар сар 31, 2010 at 6:54 am

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s