Миний бодлоор жинхэнэ хип хоп урлагыг авч явдаг хүмүүс бол DJ нар мөнөөс мөн бөлгөө.

Rapper GAME

Жинхэнэ нэр: -Jayceon Terell Taylor
Бусад хоч нэр: -Hurricane Game, Chuck Taylor, The Game
Төрсөн огноо: -1979 оны 11 сарын 27
Төрөлх газар: -Compton, California
Төрөл урсгал: -Rap
Мэргэжил: -Rapper
Цаг үе: -2002 оноос одоог хүртэл
Label(s): -Geffen, Black Wall Street, Interscope

The Game нэрээрээ алдаршсан Jayceon Terell Taylor California-ын Los Angeles хотод 1979 оны 11 сарын 27-нд төржээ. Тэрээр 2005 онд гаргасан өөрийн debut album “The Documentary”-ийн амжилтаар нэр алдарт гарч чадсан юм. Түүнийг мөн EastCoast-тэй өрсөлддөг WestCoast-ыг эргүүлж авчирч байгаа хэмээн үздэг.
The Game Compton-д өсөж өндийсөн ба эхэн үеийн амьдрал нь Crip хэмээх гэмт бүлэглэлтэй нягт хамааралтай байжээ. Тэрээр нас биенд хүрэн Cedar Block Piru Bloods гэмт бүлэглэлийн гишүүн болсон байна. Түүний The Game хэмээх хочийг эмээ нь өгсөн ба хэлэхдээ тэр юуны ч төлөө тоглож чаддаг байсан гэжээ. The Game-ийн эцэг эх нь хоёулаа Crips хэмээх гэмт бүлэглэлийн гишүүд байсан юм. Түүний том эгч эцгийгээ Sex-ийн дарамт учруулдаг хэмээн буруутгаснаас хойш түүний гэр бүл хагаран салцгаасан юм. Ингээд тэрээр Los Angeles-ийн захийн дүүрэг Carson-д өргөмөл гэр бүлд 8 жил амьдарсан ба 13-тайдаа буцан ээж дээрээ очжээ.
Тэрээр багахан хугацаанд Washington-ийн их сургуульд сагсан бөмбөг тоглож тэтгэлгээр сурдаг байсан ба хар тамхины хэрэгт сэжиглэгдэн хөөгджээ. Ингээд түүний гудамжны амьдрал эхлэн хар тамхи наймаалж эхэлсэн юм. 18тайдаа өөрийн эцэг нэгт ах Cedar Block Pirus бүлэглэлийн тэргүүн байсан “Big Fase 100”-г даган гэмт ертөнцөд хөл тавив. 2001 онд хар тамхины наймаа нь бүтэлгүйтсэний дараа The Game 5 удаа буудуулж зүрх, гэдэс, мөрөндөө шархдаж байжээ. Уг дайралтаас болж The Game эмнэлэгт 3 хоног хэвтсэн ба энэ хугацаандаа реп урлагт хүчээ сорихоор шийджээ. Тэрээр бусад шилдэг album-уудаас суралцан өөрийнхөө хүчээр сайн реппер болохоор хичээн түүнд ах Big Fase нь туслан өөрсдийн The Black Wall Street Records-ийг байгуулжээ. Ингээд өөрийн анхны уран бүтээл mixtape альбом ”You Know What It is Vol.1”-ийг гаргасан ба энэ нь Dr.Dre-ийн сонирхлыг татан Aftermath Entertainment түүнтэй хамтарч ажиллахаар болсон юм. Ингээд The Game албан ёсны уран бүтээлч болсон ба 50 Cent G-Unit-тэй хамтарч ажиллахаар болж хэд хэдэн дуу хийжээ. Dr.Dre 50 Cent нар албан ёсны producer-ээр нь ажиллан The Game-ийн debut album “The Documentary”-г гаргасан ба “How We Do”, “Hate it or Love it” дуунууд нь хит болж уг альбом нь BillBoard-д нэгт бичигдэн дэлхий даяар 5 сая хувь борлогдсон юм.
2006 онд The Game Aftermath Entertainment-ийг орхиж Geffen Records-тэй гэрээ хийн G-Unit-тэй хийсэн гэрээг эцэслэжээ. Тэрээр өөрийн хоёрдахь альбом “Doctor’s Advocate” –ийнхээ ажлыг үндсэндээ эцэслэж 2006 оны 11 сарын 14-нд гаргахаар товлосон байна. Тэрээр мөн өөрийн label болох Black Wall Street Records-ийг албан ёсны болгон үүн дээр ажиллаж байгаа юм. Тэрээр анх ярилцлаган дээр “Dr.Dre миний 11 сард гарах альбом дээр ажиллах болно” гэж хэлж байсан ч түүний дараа 9 сард Power 105 хэмээх радиод ярилцлага өгөхдөө “Dr.Dre миний ганц ч дуун дээр producer хийхгүй” гэж мэдэгджээ. Удалгүй тэрээр өөрийн шинэ альбомондоо орсон “It’s Okay (One Blood)”, “Let’s Ride” синглүүдээ гаргажээ.
The Los Angeles Times сонины мэдээгээр The Game-ийг одоогоор Glendale, California-ийн байнгийн оршин суугч болсон гэж нийтэлжээ. Тэрээр жүжигчин, модель Valeisha Butterfield-ийг найз хүүхнээ хэмээн зарласан бөгөөд 2007 оны 3 сард гэрлэхээр сүй тавьсан ч энэ нь түр хойшлогдоод байгаа ажээ.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s