Миний бодлоор жинхэнэ хип хоп урлагыг авч явдаг хүмүүс бол DJ нар мөнөөс мөн бөлгөө.

Миний хувийн бодол шүү санал нийлэхгүй байвал бага шүүмжлээрэй…

80 аад оны сүүлээр хип хоп урлага хүчээ авч байж, тэрийг нь өнөөх алдартай рекордсууд ажиглаад тербум $-ны ашгийг олж харж л дээ. Үүнээс нь болоод хип хоп дээд цэгтээ хүрэн дараа нь уналтанд орсон бөлгөө гэж миний бие боджугаа…. олоооон жилийн өмнө олд скоол реп жаахан явцгүйдэн хүмүүс эхнээсээ залхаад эхэлчихээд өөр шинэ юм уруу тэмүүлж байв. Тухайн үед (90 оны үед) артистууд нар бүжиглэж болохуйц дуунууд хийж эхэлж шинэ зүйлс сэдээд байж л дээ. Миний бодлоор хамгийн амжилттай Commercial артист бол LL Cool J гэж бодож байна. Чадварлаг Freestyler, дайчин MC гэнэт уянгын дуу гаргаж бие бялдар гадаад үзэмжээ анхааран, мөн кинонд хүртэл тоглон жинхэнэ стар болж хувирч чадав. Үүнээс нь маш олон амжилттай амжилтгүй artist ууд төрж, зарим нь үлдэж зарим нь замхарчээ.

90-ээд оны үед жинхэнэ мөнгөний алтан үе байлаа лабелуудын хувьд.

Def Jam – хип хоп & RnB бүх салбаруудад амжилт гаргасан. Жинхэнэ мөнгөний машин л байж. жинхэнэ хардкор хамтлагыг ч би чамд хайртай охин минь гэж хэлүүлж чадсан лабел дээ.
Loud
Atlantic Records
Interscope
SONY BMG – олон улсад хамгийн хүчтэй нь

Эдгээр лабелуудаас болоод хип хоп урлаг жинхэнэ утгаа алдаж, нөгөө нэг би чамд хайртай, охин чамтайгаа, блинг блинг, машин унаа тэрэг мөнгө гэх болж. шинэлэг санаанууд нь хомс болов. үүнийг нь бас ажиглаж чадсан рекордсууд маань буцаад гангста, хардкор, гудамж, жинхэнэ нигга гэх дуучдыг үйлдвэрлэж хоосон болон, хомс байсан мөнгөний нүхнүүдээ бөгөлж чадсан тод жишээ 50 cent. Миний бодлоор жинхэнэ хип хоп урлагыг авч явдаг хүмүүс бол DJ нар мөнөөс мөн бөлгөө.

Саяхан би сэтгүүлээс ийм нийтлэл олж харсан. юу вэ гэвэл, 1990-2000 хүртэл хип хоп болон дэлхийн хөгжмийн урлага дээд цэгтээ хүржээ ялангуяа хип хоп. хэд хэдэн тербумаар нь ашгийг хүүлдэг байв. гэтэл интэрнэт хүчээ авсан цагаас хойш энэ орлого оронгоороо эргэсэн. 2007 оны судалгаагаар нийт СD ны ашиг орлого 2000 оноос 40% буурсан гэнэ. Саяхан гэхэд л Ghostface Killah шинэ цомгоо гаргатал, эхний долоо хоногт 35000 хувь борлогдсон Fat Joe – Elephant in the room 10000 ч бараг хүрээгүй. иймээрээ интэрнэтээс дууг татаад байвал артистууд ч бараг цаашдаа цомог гаргахгүй биз. хоёр гурван дуу гаргаал I Tunes дээр зараал ашиг олоол байх биз. Иймээс миний бодлоор хип хоп урлага жаахан club талдаа хазайчихсан юм уу даа. одоо юу л сонсоно дандаа АТЛАНТА – Dirty South л сонсогдоно, ганц хип хопыг жинхэнэ утгаар нь авч явж байгаа зүйл бол mixtape л байна даа миний бодлоор. ер нь ойрын хугацаанд жаахан club аар амьсгалах байх даа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s