Миний бодлоор жинхэнэ хип хоп урлагыг авч явдаг хүмүүс бол DJ нар мөнөөс мөн бөлгөө.

Bone Thugs-N-Harmony

Төрөлх газар: -Clevelend, Ohio
Цаг үе: -1994 оноос одоог хүртэл
Гишүүд: Layzie Bone, Bizzy Bone, Wish Bone, Krayzie Bone, Flesh-N-Bone
Төрөл урсгал: -Gangsta Rap/Hip Hop
Labels: -Full Surface/Interscope(2005-), Ruthless (1993-2003)

Bone Thugs-N-Harmony бол Clevelend, Ohio-с гарч ирсэн хурдан үглэлт, хөг нийцсэн аялгаараа алдаршсан дэлхий даяар 40 сая хувь album-аа зарж чадсан Grammy Awards-ийн хэд хэдэн шагналтай Америкийн алдарт хип хоп group юм.

Хамтлагын уран бүтээлийн эхэн үе

Анх уг хамтлага нь 90-ээд оны эхээр байгуулагдсан ба N.W.A.-ийн гишүүн Eazy-E тэднийг анх нээж олсон юм. Хамтлагыг анх “Bone Enterprise” гэдэг байсан ба Krayzie Bone, Wish Bone, Layzie Bone, Bizzy Bone гэсэн гишүүдээс бүрдэж байсан юм. 1993 оны эхээр тэд хамгийн анхныхаа альбом “Faces of Death”-ийг гаргасан юм.

“Faces Of Death”

Уг альбом нь 1993 онд гарсан ба амьдралын хар барааныг харуулж чадсан юм. Тэд дуунууд дээрээ ерөнхийдөө Hardcore, хүнд талруугаа стиль оруулж өгсөн юм. Үүнийг гаргаад удалгүй Layzie Bone-ийн дүү Flesh-N-Bone хамтлагт гишүүнээр орсон юм. Тэдний уран бүтээлийн амжилт 90-ээд оны дундуур буюу Los Angeles-т Eazy-E-тэй анх танилцсанаар эхэлсэн гэж хэлж болно. Тэд түүнрүү утсаар ярьж хамтарч ажиллахыг санал болгосон бөгөөд Eazy-E эргэж ярина гэж амласан ч тэр үедээ яриагүй байна. Гэсэн ч удалгүй Eazy-E Clevelend-д эргэж ирэн тэдэнтэй (Flesh-N-Bone байгаагүй) уулзсанаар өөрийнхөө Label болох Ruthless Records-доо аван гэрээ хийсэн байна.

Ruthless-т байсан он жилүүд

“Creepin’ on Ah Come Up” альбом

Bone Thugs-N-Harmony хамтлага ийнхүү Ruthless records-д очин анхныхаа EP Album “Creepin’ On Ah Come Up”-ийг 1994 оны 6 сард гаргажээ. Энэ нь Gangsta Rap өнгө аястай болсон ба хэдий амжилт нь удаавтар ирж байсан ч “Thuggish Ruggish Bone”, “Foe the Love of $” синглүүд нь гайгүй амжилт олжээ. Уг альбом нь 4x Platinum болон үнэлэгдсэн юм.

“The Art of War” album

1997 онд тэд амжилттай сингл “Look into My Eyes”, “Batman Robin” киноны soundtrack зэргийг багтаасан 2 дисктэй “The Art of War” альбомоо гаргажээ. Өмнөх альбомууд нь гэмт хэрэг, хар бараан байдлыг өгүүлж байсан бол энэ альбом нь олон янзын стиль, өнгө аясыг багтааж чадсан ба ерөнхийдөө хүрээлэн буй орчин, гэр бүл, Бурхан зэргийн тухай зөөлнөөр илэрхийлсэн юм. Уг альбом гарсны дараа видео, аялан тоглолт, концертон дээр Bizzy Bone байхгүй байсан ба үүнээс болж хамтлага эв түнжингүй болж бүр тарна гэсэн цуурхал хүртэл гарч байжээ. Энэ альбом эхний долоо хоногтоо л 394,000 хувь борлогдсон ба BillBoard-ийн жагсаалтад 1-т бичигдсэн юм. “Look Into My Eyes” сингл нь BillBoard-д 4-т бичигдэн “If I could Teach the World” сингл нь American Music Awards-аас шагнал авсан юм. Уг альбом нь RIAA-р 4x platinum album болж үнэлэгдэж чаджээ.

BTNHResurrection album

2000 онд тэд анхны хамтлагын бүх гишүүдээрээ (Flesh-N-Bone оролцсон) дуулсан “BTNHResurrection” альбомоо гаргажээ. Уг альбом нь амжилттай болж чадсан сингл “Resurrection”-ийг багтаасан бөгөөд тал хувь нь hardcore хүнд талруугаа, тал хувь нь эргэцүүлсэн зөөлөн талруугаа болсон юм. Энэ альбомын сурталчилгаа, аялан тоглолтын үеэр Bizzy Bone бас байхгүй байсан ба Flesh-N-Bone гэмт хэргийн улмаас баривчлагдан хамтлага дахин олон нийтэд таарамжгүй байдлаар харагдсан юм.

Асуудал, үймээн самуунд орсон нь

2000 онд хамтлагын гишүүн Flesh-N-Bone буу зөвшөөрөлгүй авч явсан, хэрэглэснээс болж шийтгэгдэн 11 жил хоригдох ял сонсчээ. Түүнийг 2008 онд хугацаанаас өмнө суллахаар зөвшөөрсөн ба одоогоор тэр Coalinga, California-ын Pleasant Valley State шоронд хоригдож байгаа юм. Мөн гишүүн Bizzy Bone хамтлагтайгаа асуудалтай байсан ба 2002 оны 10 сард New York-ийн нэгэн Blues Club-т согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсний улмаас хамтлага нь түүнээс салан тусгаарласан юм. Гэвч 2003 оны 10 сард түүнтэй эргэн нэгдэж Wicked Wonka аялан тоглолтоо хийсэн ба Bizzy Bone Layzie Bone-той цуг duet album гаргажээ. Хэдий эргэн түүнтэй нийлсэн ч 2005 оны 5 сард Bizzy Bone эргэн хамтлагаасаа гарсан юм.

“Thug World Order” album

2002 оны 2 сард хамтлага эргэн studio-дээ ирж “Thug World Order” хэмээх улс төрийн асуудал хөндсөн, догшин хүнд талруугаа өнгө аястай альбомоо гаргасан юм. Гэвч үүнд Ruthless Records тийм ч сэтгэл хангалуун биш байсан ба 2002 оны 10 сард альбомоо дахин шинэчлэн гаргасан юм. Гэвч сурталчилгааны ажил дээр асуудал гарч голлох сингл “Money Money” дууны клипийг дээрмийг сурталчилсан хэмээн MTV, BET хоёул гаргахыг зөвшөөрөөгүй юм. Уг альбом нь chart-д 12-т бичигдэж тийм ч сайн амжилт олоогүй юм.

“Thug Stories” album

Bone Thugs-N-Harmony хамтлага 6 дахь альбом “Thug Stories”-оо Koch Records-т бичүүлж 2006 оны 9 сард гаргажээ. Уг альбом нь Bizzy Bone-ийг албан ёсоор хамтлагаасаа гаргаж Krayzie Bone, Layzie Bone, Wish Bone 3-уулаа дуулсан анхны альбом юм. Уг альбом эхний долоо хоногт 38,000 хувь зарагдаж BillBoard-д 25-т бичигджээ.

Шинэ Эхлэл

2003 онд Bone Thugs-N-Harmony Ruthless Records-ийг орхин шинэ гэр хайж эхэлжээ. Ийнхүү 2005 онд producer Swizz Beatz-ийн Full Surface Records-той гэрээ хийн 2006 оны дундуур шинэ альбомоо гаргасан юм. 2005 оны 9 сард тэд зөвхөн интернетэд зориулсан “Bone 4 Life” альбомоо DJ U-Neek-р producer хийлгэн гаргажээ.
2006 оны 5 сард тэд Interscope label-тэй хамтарч ажиллахаар болсон юм. 2005 оноос одоог хүртэл гишүүн Krayzie Bone хамтлагынхаа ихэнх ажил, зохион байгуулалтыг хийж байгаа бөгөөд өөрийнхөө ч хувийн уран бүтээл дээр анхаарч хэд хэдэн дуунд хамтарч дуулсан ба Chamillionaire-тэй хамтарсан “Ridin’” дуу нь гайхалтай амжилт олсон юм. Одоогоор Bone Thugs шинэ альбом Strength and Loyalty-гаа гаргах гэж байгаа бөгөөд үүнд Mariah Carey, The Game, Akon, Busta Rhymes, Ice Cube, 2pac (гарч байгаагүй дуун дээрээс нь хоолойг нь ашиглан), DMX зэрэг маш олон уран бүтээлчид хамтарч дуулж байгаа юм байна.

Нэмэлт сонирхолтой мэдээллүүд

• Layzie Bone хамтлагын нэр Bone Enterpise-ийг 1990 онд шорон руу явдаг замын барилган дээрээс анх олж харан авч байжээ.
• 1990-ээд оны эхээр Jay-Z алдар нэрд гараагүй байхдаа хамтлагын гишүүн Bizzy Bone-той freestyle battle хийн хожигдож байжээ.
• Flesh Bone хамтлагынхаа байнгын хаяг Ruthless Records-той огт гэрээ хииж байгаагүй юм байна.
• Bone Thugs-N-Harmony хип хоп-д домог болон үлдсэн 2pac, Eazy-E, Big Pun, Notorious BIG нартай амьдад нь хамтарч дуулж байсан цорын ганц хамтлага юм.
• Тэдний “E.1999 Eternal” альбом нь зарагдсан хувиараа бүх цаг үеийн шилдэг best selling rap albums-т орж чадсан юм.
• 9/11-ы дайралтын улмаас тэд “Thug World Order” альбомонд орсон улс төрийг шүүмжилсэн ихэнх дууныхаа үгийг өөрчилж заримыг нь бүр хасч байжээ.
• Krayzie Bone санамсаргүйгээр Wish Bone-ийн хөлрүү буудаж шоронд бараг 1жил хагас орчим суужээ.

[font=Arial Black]Albums
[/font]
B.O.N.E. Enterpri$e (нэртэй байхдаа гаргасан альбом)
• 1993: Faces of Death (Stoney Burke)
Studio Albums
• 1994: Creepin on ah Come Up (Ruthless) #12 U.S. (4x Platinum)
• 1995: E. 1999 Eternal (Ruthless/Epic) #1 U.S. (2 weeks) (6x Platinum
• 1997: The Art of War (Ruthless/Epic) #1 U.S. (1 week) (4x Platinum)
• 2000: BTNHResurrection (Ruthless/Epic) #2 U.S. (2x Platinum)
• 2002: Thug World Order (Ruthless/Epic) #12 U.S. (Platinum)
• 2006: Thug Stories (Koch) #25 U.S.
• 2006: The Bone Thugs Story (Full Surface/Interscope)
Эмхэтгэсэн Albums
• 1998: The Collection Volume One (Ruthless/Epic) #32 U.S. (Platinum)
• 2000: The Collection: Volume Two (Ruthless/Epic) #41 U.S. (Gold)
Internet Albums
• 2005: Bone 4 Life (Bone Thug/U-Neek Entertainment)
• 2006: Behind the Harmony
• 2006: The Lost Files (Bone Thug/U-Neek Entertainment)
Greatest Hits Albums
• 2004: Greatest Hits (Ruthless/Epic) #95 U.S. (Platinum)
• 2005: Greatest Hits (Chopped & Screwed) (Ruthless/Epic)

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s