Миний бодлоор жинхэнэ хип хоп урлагыг авч явдаг хүмүүс бол DJ нар мөнөөс мөн бөлгөө.

Cypress Hill

Зүүн гар талаас: Eric Bobo, B-Real, Sen Dog, DJ Muggs

Төрөлх газар: -Los Angeles, California
Улс: -Америкийн нэгдсэн улс (USA)
Цаг үе: -1986 оноос одоог хүртэл
Төрөл, урсгал: -Hip hop, Rapcore, Latin Rap, Gangsta Rap
Label(s): -Columbia Records, Ruffhouse Records, Sony Music
Гишүүд: -B-Real, Sen Dog, DJ Muggs, Eric Bobo

Уг хамтлага нь DJ Muggs (Lawrence Muggerud, DJ болон producer, 1968-1-28нд төрсөн), B-Real (Louis Freese, Rapper, 1970-6-2нд төрсөн), Sen Dog (Senen Reyes, Rapper, 1965-11-20нд төрсөн), Eric Bobo (Eric Correa, Цохилуур хөгжимчин, 1968-8-27нд төрсөн, 1994 оноос гишүүн болсон) нараас бүрддэг. Cypress Hill бол Platinum, Multi-Platinum albums-тай хамгийн анхны шилдэг Latin Rap хамтлага юм.

[font=Arial Black]Хамтлагын нэрний үүсэл
[/font]
Cypress Hill нэр нь уг хамтлагын хамгийн анхны гишүүн амьдарч байсан Los Angeles South Gate-ийн Cypress Avenue гэдэг газрын нэрээс үүсэлтэй гэж үздэг. Уг хамтлагыг анх “DVX” гэдэг байсан ба 1988 онд гишүүн байсан Mellow Man Ace (Ulpiona Sergio, Sen Dog-ийн дүү) хамтлагаа орхин хувийн career-аа хөөн solo дуулдаг болсноос хойш Cypress Hill хэмээн өөрчилжээ. Зарим тохиолдолд уг нэрийг Brooklyn, East New York-ийн дүүрэг Cypress Hills-с авсан гэж үздэг.

Эхэн үеийн уран бүтээл

Тэд анхныхаа album-ыг 1991 оны 11 сард гаргажээ. Гэвч эхний гаргасан single-үүд нь амжилт гаргахгүй байсан ба харин “Latin Lingo”, “Tres Equis” single-үүд багагүй амжилт олжээ. Уг album нь USA-д 2 сая хувь борлогджээ. Тэд анх 1992 онд Lollapalooza-ийн тайзан дээр анх гарч дуулж байжээ. Тэдний 2 дахь album “Black Sunday” нэртэйгээр гарчээ. Уг дебут нь Billboard-ын нэгт бичигдэж анхны 2 album-аа Billboard-ын шилдэг 10-т бичүүлсэн реп уран бүтээлчид болсон юм. Уг album нь 3,25 сая хувь борлогдож Double Platinum болжээ. 1994 онд тэд Woodstock Festival дээр өмнө нь Beastie Boys-ын цохилуур хөгжимчин байсан Eric Bobo-г шинэ хөгжимчнөө болгосныг зарлан танилцуулжээ. Rolling Stone сэтгүүлийн санал асуулгаар мөн тэд хамгийн шилдэг реп хамтлагаар тодорч байжээ. Тэдний 3 дахь album “Cypress Hill III: Temples of Boom” 1995 онд гарч 1,5 сая хувь борлогдон Billboard-д 3-т бичигджээ.

Дараагийн уран бүтээлүүд

1996 онд тэд анхныхаа “Smokin’ Grooves” хэмээх аялан тоглолтоо Ziggy Marley, The Fugees, Busta Rhymes, A Tribe Called Quest хэмээх уран бүтээлчидтэй хамтран хийжээ. Мөн өөрсдийн ховор mix-үүдээс бүрдсэн 9 track-тай “Unreleased and Revamped” EP album-аа гаргасан байна. 1998 онд тэд 4 дэх album-аа гаргасан ба энэ нь Gold album болсон юм. Мөн 1999 онд өөрсдийн Greates hits album “Los grandes éxitos en español”-аа Испанид гаргажээ. Үүний дараа 2 disk-ээс бүрдсэн “Skull&Bones” album-аа 2000 онд гаргажээ. Эхний disk“Skull” нь дандаа Rap Tracks-с бүрдсэн бол “Bone” хэмээх 2 дахь disk нь Rock өнгө аястай болсон байна. Уг album нь Billboard-ийн шилдэг 5-д бичигдсэн юм. Тэд энд орсон “Rock Superstar” дуугаа rock radio-д, “Rap Superstar” дуугаа urban radio-д зориулж хийсэн байна. Үүний дараа San Fransico-д тоглосон “Fill More” тоглолтынхоо бичлэгээр “Live at the Fillmore” album-аа гаргажээ.
Тэд үргэлжлүүлэн 2001 онд өөрсдийн “Stoned Raiders” хэмээх rock album гаргажээ. Гэвч энэ нь төдийлөн амжилтанд хүрээгүй юм (мэдээж). Харин үүний дараа тэд 2004 оны 3 сарын 23-нд “Till Death do Us Part” album-аа гаргажээ. Гэвч энэ album нь эхний 4 album-аас өөр өнгө аястай болсон учир фенүүдийнхээ урмыг жоохон хугалжээ. Уг album-аас reggae уур амьсгал үнэртэж байсан ба ялангуяа “What’s your number” single нь илтгэдэг юм. Уг album-д Damian Marley, Prodigy, Twin (Mobb Deep), The Alchemist нар хамтарч ажиллажээ. 2005 оны 12 сард тэд өмнөх album-нд орсон 9 hit дуунаас бүрдсэн мөн шинэ 2 дуу оруулсан “Greatest Hits From The Bong” album-аа гаргажээ. Тэд дараачийн album-аа 2007 оны эхээр гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

[font=Comic Sans MS]Гаргасан album-ууд[/font]

Cypress Hill
• Гарсан огноо: August 19, 1991
• Chart байр: #4 Top Hip-Hop/R&B Albums, #31 The Billboard
• RIAA үнэлгээ: 2x Platinum
• Hit Singles: “The Phuncky Feel One”, “How I Could Just Kill a Man”, “Hand on the Pump”, “Latin Lingo”

Black Sunday
• Гарсан огноо: July 20, 1993
• Chart байр: #1 Top Hip-Hop/R&B Albums, #1 The Billboard
• RIAA үнэлгээ: 2x Platinum
• Hit Singles: “Insane in the Brain”, “I Ain’t Goin Out Like That”

Cypress Hill III: Temples of Boom
• Гарсан огноо: October 31, 1995
• Chart байр: #3 Top Hip-Hop/R&B Albums, #3 The Billboard
• RIAA үнэлгээ: Platinum
• Hit Singles: “Throw Your Set in the Air”, “Illusions”, “Boom Biddy Bye Bye”

Unreleased and Revamped
• Гарсан огноо: August 13, 1996
• Chart байр: #15 Top Hip-Hop/R&B Albums, #21 The Billboard
• RIAA үнэлгээ: Gold
• Hit Singles:

IV
• Гарсан огноо: October 6, 1998
• Chart байр: #11 Top Hip-Hop/R&B Albums, #11 The Billboard
• RIAA үнэлгээ: Gold
• Hit Singles: “Tequila Sunrise”, “Dr. Greenthumb”

Los grandes éxitos en español
• Гарсан огноо: October 19, 1999
• Chart байр: #6 Top Latin Albums
• RIAA үнэлгээ: Gold
• Hit Singles: No Entiendes La Onda (How I Could Just Kill a Man)

Skull & Bones
• Гарсан огноо: April 25, 2000
• Chart байр: #3 Top Hip-Hop/R&B Albums, #5 The Billboard
• RIAA үнэлгээ: 2x Platinum
• Hit Singles: “Rap Superstar”, “Rock Superstar”, “Can’t get the best of me”

Live at the Fillmore
• Гарсан огноо: December 12, 2000
• Chart байр: #78 Top Hip-Hop/R&B Albums, #119 The Billboard
• RIAA үнэлгээ:
• Hit Singles:

Stoned Raiders
• Гарсан огноо: December 4, 2001
• Chart байр: #26 Top Hip-Hop/R&B Albums, #64 The Billboard
• RIAA үнэлгээ:
• Hit Singles: “Lowrider”, “Trouble”

Till Death Do Us Part
• Гарсан огноо: March 23, 2004
• Chart байр: #23 Top Hip-Hop/R&B Albums, #21 The Billboard
• RIAA үнэлгээ:
• Hit Singles: “Whats Your Number”, “Latin Thugs”

Greatest Hits From the Bong
• Гарсан огноо: December 13, 2005
• Chart байр: #14 Top Hip-Hop/R&B Albums, #30 The Billboard
• RIAA үнэлгээ:
• Hit Singles:

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s